Майк Конли Жуниор шинэ гэрээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Майк Конли Жуниор шинэ гэрээ хийлээ

“Мемфис Гриззлис” баг холбон тоглогч Майк Конлитой таван жилийн 40 хүртэлх сая ам.долларын гэрээг үзэглэсэн талаараа орон нутгийн цагаар мягмар гаригт мэдээлжээ. Одоо дөнгөж 23 настай хамгаалагчийн улирлын хамгийн сайн эхлэл багтаа үлдээх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна.
Багууд даваа гаригийн орой гэрээний цонх хаагдахаас өмнө тохиролцоонд хүрч, гэрээ хийсэн байна.

2007 оны драфтын номер дөрөв сонголтоор Мемфист ирж байсан Конли драфтын ангийнхнаасаа хамгийн сүүлд гэрээгээ шинэчилсэн хүн болсон. Кевин Дурант, Аль Хорфорд, Жоаким Ноа, Жаред Дадли нар бүгд өөр өөрсдийн багтайгаа гэрээгээ шинээр хийгээд байгаа билээ.

Түүнийг байнга сайжирч, өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажиллаж байгаа гэдгийг багийн менежер Крис Уоллес онцлоод, одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ирээдүйдамжилт үзүүлэх бодлого баримталж байгаагаа дуулгажээ. Үүний нэг тод жишээ нь өнгөрөгч зун Руди Гэйг өндөр үнээр багтаа авч үлдсэн явдал юм.
Гэхдээ Конли драфтаас ирсэн цагаасаа хойш сайн байсаар ирсэн юм биш. Түүний байрлалд олон өрсөлдөгч байсан бөгөөд хамгийн сүүлд Аллен Айверсон, Жамаал Тинсли гэх ахмад тоглогчид байрлалынх нь төлөө тоглож байсан. Гэвч баг нь ирээдүйгээ харснаар Айверсонтой холбосон богинохон амьдралдаа цэг тавьж, Жамаал Тинслиг биш Майк Конлиг сонгосон нь зөв шийдвэр байсан гэдгийг энэ улирлын эхэнд үзүүлж байгаа залуу тоглогчийн амжилт батлан харуулж байна.

Конли нэг тоглолтод дунджаар 15 оноо, 5,7 удаагийн самбараас бөмбөг авалт, 8,3 оновчтой дамжуулалт, 3,67 бөмбөг таслалт гэсэн гайхалтай эхлэлийг үзүүлж, бөмбөг таслалтаар NBA-ыг тэргүүлж байна.
Конли энэ үзүүлэлтээрээ Крис Пол, Деррик Роуз, Брандон Женнингс нарын 15 оноо, найман оновчтой дамжуулалт, таван самбараас бөмбөг авалтыг дунджилж байгаа шилдгүүдийн эгнээнд мөр зэрэгцэж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж