Аваргуудын лиг: Рекорд амжилтын орой

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Аваргуудын лиг: Рекорд амжилтын орой

Европын хөлбөмбөгийн холбооны нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн ээлжит тоглолтууд өчигдөр шөнө явагдлаа. Сүүлийн дөрвөн хэсгийн дөрөв дэх тоглолтууд явагдсан нь энэ байлаа.

Олны анхаарлыг төдийлөн их татаагүй Словакийн “Жилина” болон Францын “Марсель” багуудын тоглолтын үеэр нийтдээ долоон гоол орсон нь бүгд талбайн зочин баг “Марсель”-ийнх байснаар Аваргуудын лигийн түүхэнд эсрэг багийн талбай дээр хамгийн олон гоол оруулсан тохиолдол болон бүртгэгдлээ. Ингэснээр “Марсель” дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалан үлдэж, зургаан оноотой тэмцээнийг цааш үргэлжлүүлэх болсон бол “Жилина”-гийн хувьд Аваргуудын лигт тоглосон гэсэн нэр хүндтэйгээр л энэ шатнаас хасагдах нь тодорхой боллоо.

Энэ хэсгийн нөгөө тоглолт буюу F хэсгийг тэргүүлэгчийн төлөөх тулаан ОХУ-ын “Спартак Москва” болон Английн “Челси” багуудын хооронд өрнөсөн. Стэмфорд Бриж цэнгэлдэхэд өрнөсөн тоглолтын эхний хагаст ямар нэгэн гоол ороогүй тун тэнцүүхэн явагдсан байна.

Гэвч “Спартак”-ийг талбай дээр 2:0 харьцаатай илүүрхэж байсан “Челси” хоёрдугаар хагаст илт илүү тоглолтыг үзүүлж эхэлжээ. Хоёрдугаар хагас эхлээд дөрвөн минут өнгөрч байхад Николя Анелька тооны харьцааг нээсэн бол 62 дахь минутад торгуулийн цохилтоор Дидье Дрогба тоог 2:0 болгон холдуулжээ. Гэвч энэ оройн тоглолтын гол баатар нь Анелька, Дрогба нарын хэн нь ч биш байлаа.
Харин Сербийн шигшээ болон “Челси” багийн хамгаалагч Бранислав Иванович тоглолтын баатар болсон юм. Тэрбээр 66 дахь минутад тооны харьцааг 3:0 болгосон бол 90+2 буюу шүүгчийн мэдлийн цагт тооны харьцааг 4:1 болгон дубль хийсэн юм. Ийнхүү “Челси” шөвгийн 16-т шалгарах нь тодорхой болсон.

G хэсэгт Аваргуудын лигийн түүхэн тоглолт өрнөсөн. “АС Милан”-ы Жузеппе Меацца цэнгэлдэхэд Испанийн эзэн хааны клуб “Реал Мадрид” зочлон тоглосон юм.  Хэдийгээр өөрийнхөө талбайд 2:0 харьцаатай хожсон ч энэ удаагийн тоглолт өмнөх шиг болохгүй, амаргүй тулаан болно гэдгийг хэлж байсан Жозе Моуриньогийн үг биеллээ олсон гэхэд болно.

45 дахь минутад Гонсало Игуаин тооны харьцааг 1:0 болгон нээсэн ч Филипо Инзаги солилцоогоор 60 дахь миунтанд талбайд гарч ирээд 68 дахь минутад гоолдож, онооны самбар дээрх тэнцлийг бий болгожээ. Яг энэ гоолоос 10 минутын дараачаар Инзаги дахин гоолдож, багтаа тэргүүллийг авчирсан ч талбайн эзэн Италийн багийн хамгаалалт сүүлчийн минутанд задарчээ. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт буюу 93 даьх минутанд солилцоогоор орж ирээд удаагүй байсан “Реал Мадрид”-ын Педро Леон 2:2 болгосон гоолыг оруулснаар хоёр баг энэ тойргоос ижилхэн нэг, нэг оноо авч, эвийн гэрээ байгууллаа.

Ингэснээр “Реал Мадрид” дараагийн шатанд шалгарах эрхээ авсан юм.

Өчигдөр болсон бусад тоглолтын дүн танилцуулахад, “Базель” 2:3 “Рома”, “ЧФР Клуж” 0:4 “Байерн Мюнхен”, “Осер” 2:1 “Аякс”, “Шахтёр” 2:1 “Арсенал”, “Партизан” 0:1 “Брага” тус тус өрсөлдөгчөө буулган авчээ.

“Челси”, “Реал Мадрид” багуудын адилаар “Байерн Мюнхен” шөвгийн 16-т шалгарах эрхээ авлаа.

Аваргуудын лигийн дараагийн тоглолтууд энэ сарын 23, 24-ний өдрүүдэд болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж