
BBC Worldwide-ын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж буй аялал жуулчлалын хөтөч ном хэвлэн гаргадаг Lonely Planet-аас нэгэн сонирхолтой судалгаа явуулж, 2011 онд зочилбол зохих хамгийн сайхан хотуудыг нэрлэжээ. Уг жагсаалтыг АНУ-ын Нью-Йорк хот тэргүүлсэн байна. Тус компаниас эрхлэн гаргаж буй Best in Travel 2011 номд багтах уг жагсаалтын хоёрдугаарт Мороккогийн Танжер, харин гуравт Израйлийн Тел Авив хот бичигджээ. Түүнчлэн Шинэ Зеландын нийслэл Веллингтон дөрөвдүгээрт жагссан бөгөөд Lonely Planet-аас тус хотыг “Дэлхий дээрх хамгийн гайхалтай, бяцхан нийслэл” хэмээн тодотгожээ.
С.Цэлмэг