Самбо бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Самбо бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо самбо бөхийн 34 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас С.Мияарагчаа, Б.Болд-Эрдэнэ нар өрсөлдөх юм. Өнөөдрийн хувьд тамирчдыг хүлээн авч, жингийн үзлэг болохоос гадна FIAS буюу Олон улсын самбо бөхийн холбооны ээлжит хурал болох бол маргаашнаас барилдаанууд эхлэх ажээ.

С.Мияарагчаа, Б.Болд-Эрдэнэ нарын тухайд аравдугаар сарын 22-24-ний хооронд Казахстаны Астана хотноо болсон кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэндээсээ шууд Узбекистаныг зорьсон юм. Тус тэмцээнд ОУХМ С.Мияарагчаа 66 кг-ын жинд хүч сорьж, Монгол Улсын анхны кураш бөхийн дэлхийн аварга болсон билээ.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж