Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Онцлох нийтлэл

Хятадын эдийн засаг Монголд нөлөөлөх үү?

Дэлхийн банкны мэдээ­гээр БНХАУ-ын эдийн зас­гийн хөгжлийн төлөв сайн, одоо бүтцийн асуудалд ан­хаарч эхэлжээ гэж Мон­гол дахь төлөөлөгчийн газ­раас мэ­дээл­лээ. Дэлхийн банк­ны Монгол дахь суурин тө­лөө­лөгчийн газар ээлжит ви­део уулзалт боллоо. Энэ удаа тус банкны Бээжин дэх мэр­гэ­жилтнүүдтэй Монголын хэв­лэ­лийнхэн видеогоор “уулз­сан” юм. Видео уулзалтын гол сэдэв дэлхийн даяар анхаарал та­таад байгаа БНХАУ-ын эдийн засгийн байдлын талаар байв. Энд мөн ханшийн дайн гэ­сэн нэр хүртэл аваад юанийн ханшийн асуудал хөндөгдөв. Дэлхийн банкны гаргасан Хята­дын эдийн засгийн та­лаарх улирлын тоймд эдийн засгийнх өсөлт хэмжээгээр ая­дуу болж ирсэн ч хурдац нь эрүүл хэвээр байж, бүтцийн то­­дор­­хой өөрчлөлт орж байгаа гэжээ.    

Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн хөрөнгийн биржүүдийг донсолгож, олон улсын гадаад худалдаанд гол­­лох үүрэг гүйцэтгэж бай­гаа. Гэхдээ энэхүү өсөлт инфля­цийн аюул дагуулж байгаа тул Засгийн газраас нь арга хэмжээ авч эхэлжээ. Дэлхийн банкны Бээжин дэх төлөөлөгчдийн мэдээлснээр Хятад эдийн зас­­гийнхаа өсөлтийн загварыг өөрч­лөхөөр оролдож байгаа аж. Тэд гадаад худалдааныхаа тэнц­вэрийг хангахын тулд им­­портыг дэмжсэн бодлого боловс­­руулж байгаа. Мөн до­­тоод зах зээл рүү илүү чиглэсэн, үйлчилгээний сал­­барыг дэмжих болон бай­­­галь орчны бодлого зэрэгт илүү анхаарах болж байна. Ингэснээр одоогийн эдийн засгийн гол хөдөлгүүр болох аж үйлдвэрлэлийг түлхүү анхаарах бус, импортыг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн төв банк асар их хэмжээний зээл олгоод байгаа. Орон нутгийн зүгээс он жилүүдийн турш хуримтлагдсан өрөө хэрхэн барагдуулах нь асуудал болжээ. Тиймээс Хятадын Ардын банк зээл олголтыг хязгаарлаж эхэлж байгаа юм.

Хэдийгээр аж үйлдвэрлэл буурснаар түүхий эдийн хэрэглээг багасгах ч Засгийн газар дэд бүцийн салбарт асар их хөрөнгө оруулалт хийж байгаа нь зэс, хөнгөн цагааны хэрэглээг нэмэгдүүлж байгаа. БНХАУ дунд бага орлоготой өрхүүдэд зориулсан орон сууцны төсөл хэрэгжүүлэх болоод байгаа. Тэгэхээр ашигт малтмалаар баялаг Монгол зэрэг оронд таатай нөхцөл бүрдэх төлөв харагдаж байгаа юм. Дэлхийн банкны төлөөлөгчдийн хэлж буйгаар аж үйлдвэрийн салбарт хамгийн их хэрэглэгддэг металл болох зэсийг урд хөрш их хэмжээгээр худалдан авах юм. Зэс Монголын хувьд “хөзрийн тамга”.

Хэдийгээр тодорхой хэм­жээний бууралт гарах төлөвтэй байгаа ч гэсэн шинээр хөгжиж буй зах зээлийн байдал бэхжиж байгаатай уялдан дэлхийн хэмжээнд өсөлт цаашид харьцангуй таатай байх бололтой байна. Гэхдээ, эрсдэл сүүтэгнэсэн хэвээр. Өндөр орлоготой орнуудын төлөв тааруухан, олон орон гадаад худалдааны илүүдэлтэй байгаа нь дэлхийн хэмжээнд үнийн дарамт үзүүлсээр байх төлөвтэй байна. Харин түүхий эдийн үнэ дахин өсч байгаа учир олон улсын хэмжээнд инфляци өсөх эрсдэлтэй байна.   

Хятадын эдийн засгийн хувьд эрсдэл хоёр талдаа байгаа ч хэтийн төлөв сайн байна гэж энэхүү тоймд цохон тэмдэглэсэн байна. Тус тоймын гол автор, ахлах эдийн засагч Люис Күйжс Хятадын эдийн засгийн өсөлт ирэх жил 8,7 хувь хүртэл буурах ч энэ нь муу үзүүлэлт биш гэв. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгаагаас инфляци хэсэгтээ л гурван хувиас өндөр байх бололтой. Дэлхийн банк Хятадын Засгийн газрыг инфляцийн цөмийг хяналтад байлгах учраас инфляци цаашид даамжрахгүй гэж тооцоолж байна.

“Макро төвшинд эрсд­лээс сэрэмжлэн, улам тогт­воржуулан хэвийн болгох шаардлагатай байна” гэж Хята­дын эдийн засгийг суд­лагч, тэргүүлэх эдийн засагч Ардо Ханссон хэлэв. “Гол санаа тавих асуудал нь хөрөн­­гийн үнэ, орон нутгийн сан­­хүүгийн ачаалал болон чанаргүй зээлийн хэмжээ өсөн нэмэгдэж байхын зэрэгцээ инфляцийн эрсдэлийг үгүйс­­гэх аргагүй юм. Хамгийн гол нь хоёр урсгалт эрсдэл нь уян хатан бодлогыг шаардаж бай­на” гэж тэрбээр тодотгож байгаа юм.

Улирлын тойм нь хувийн хэвшлийн хөгжлийг хангахтай холбогдсон бодлогын асууд­­лыг бас авч үзэж байгаа бөгөөд сал­барын хөгжих боломжийг нээх, хувийн аж ахуй эрхлэж эхлэхэд тохиолдох саад бэрх­­шээлийг багасгах, хөрөн­­гө оруулалтын орчинд байгаа сөрөг байдлыг арилгах, ху­­вийн хэвшлийн судалгаа, хөг­­жил болон шинэтгэлийн ажлыг нь дэмжихэд анхаарал төвлөрүүлэх асуудлыг мөн авч үзэж байна. Эрчим хүч­­ний хэмнэлт, сэргээгдэх эр­чим хүчний чиглэлээр дэв­­шил гаргая гэвэл өсөлтийн хэлбэрийг эргэн харах шаард­­лага гарч байгаа бөгөөд түүн­­чилэн эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл хийх, илүү зах зээлийн харилцаанд тул­гуур­ласан механизмтэй болох, эрчим хүчний шинэ техно­логийн хөгжүүлэх асуудлыг эр­чимжүүлэх шаардлагатай байна.

Харин Хятадын юанийн ханшийн нөлөө дэлхийн зах зээл, ашигт малтмалын үнэд нөлөөлөх эсэх асуултад Дэл­­хийн банкны зүгээс эсрэг хариулт өгч байна. “Их-20”-ийн гишүүн орнууд энэ асуудал дээр илүү анхаарч ажиллаж байгаа төдийгүй, “ханшийн дайн”-аас сэргийлэх, уян хатан харилцааг хангахаар ажиллаж байгаа гэв. Юанийн ханш ам.долларын эсрэг “огцом, хэт ихээр” өсвөл газрын тос, зэс зэрэг бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулж болзош­гүй ч ийм магадлал бага байгаа. Харин хэрэгцээ, хан­­гамжийн асуудал гол зүйл бо­лох хөрөнгийн зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнэд тө­­дийлөн нөлөөлөхгүй төлөв харагдаж байгаа аж.

Хятадын эдийн засгийн тоймоос…

Хятадын ДНБ-ний өсөлт 2010 оны эхний хагас жилд 10.6 хувь байснаа гуравдугаар улиралд 9.6 хувь  болж буурсан ч өсөлт хүчтэй хэвээр байна. Төсвийн хүрээнд эдийн засгийг дэмжих хөтөлбөр багасч байгаатай уялдан дотоодын эдийн засгийн халалт буурч, мөнгөний байдал хэвийн болж байна. Хөрөнгө оруулалт, хотын хэрэглээ болон импортын өсөлт буурч эхлээд байна. Энэ хугацаанд экспорт хүчтэй хэвээр байж, цэвэр гадаад худалдаа өсөлтөнд хүчтэй нөлөөлж, гадаад худалдааны ашиг дахин өсч ирлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж