Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Спортынхон улс төрд

Бидний нэрлэж заншсанаар нохойн зодоон буюу мэргэжлийн бөхийн холбооны Линда МакМохан авхай Коннектикут муийг төлөөлөн сенатад нэр дэвшин өрсөлдсөн ч ялагджээ. МакМоханы хувьд Дэлхийн бөхийн холбооны экс-ерөнхийлөгч бөгөөд амжилт дүүрэн яваа ажил хэрэгч эмэгтэй билээ. Тэрбээр Коннектикут мужийн ерөнхий шүүгч Ричард Блументалд дийлдсэн байна. МакМохан өөрийн хөрөнгөөс 50 сая ам.долларыг сурталчилгааны ажилдаа зарлагаджээ.

Харин Орегон мужид NBA-ын тоглогч асан Крис Дадли мужийн амбан захирагчийн сонгуульд нэр дэвшиж байна.

Сонгуулийн өдөр сагсан бөмбөгийн төлөөлөл болж бас нэгэн тоглогч өрсөлдөж байгаа нь NBA-ын түүхэнд өөрийн өндөр биеэрээ мөнхөрсөн 2 метр 29 см өндөртэй Шон Брэдли юм. Тэрбээр Юта мужийн хууль тогтоох байгууллагад орохын тулд өрсөлдөж байгаа аж.

Үндэсний хөлбөмбөгийн холбооны алдрын танхимын гишүүн Алан Пэйж Миннесотагийн дээд шүүхэд суудал авахаар өрсөлдөж байна. Америк хөлбөмбөгийн төлөөлөл түүнээс гадна хоёр байгаа бөгөөд Хэф Шулер Хойд Каролина, Жон Раньян Нью Жэрсиг төлөөлж сенатад нэр дэвшиж байгаа ажээ.
Нэгдсэн улсын сенатад нэрээ дэвшүүлсэн ч суудал авч чадаагүй спортын хэд хэдэн алдартан байна. Бейсболлын алдрын танхимд орсон алдарт питчер Жим Баннин Кентакид, “Милваки Бакс”-ын эзэн Хэрб Кол Висконсин мужид ялалт байгуулж чадсангүй. Виржиниа мужийн конгресст нэрээ дэвшүүлсэн Виржиниагийн хөлбөмбөгийн тоглогч асан Кенни Голдэн мөн л өрсөлдөгчөө дийлээгүй байна. 

Харин нэг сайн мэдээ буюу сонгуульд ялсан тоглогч байгаа нь Мэйжор Лиг Бэйсболлын Америкийн лигийн домогт тоглогч Дэйл Форд Тэннэсийгийн хууль тогтоох байгууллагын сонгуульд өрсөлдөгчгүй шахуу ялалт байгуулжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж