Ч.Дамдиншаравын нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Ч.Дамдиншаравын нэрэмжит тэмцээн болно

Мехикогийн 1968 оны олимпод Монгол Улсын төрийн далбааг анх удаа олимпийн тэнгэрт мандуулж явсан Монголын анхны олимпийн медальтан, Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншаравын хөдөлмөр алдрыг тэмдэглэн, хүндэтгэл үзүүлэх чөлөөт бөхийн тэмцээнийг Монголын Чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулах гэж байна.

Монголын Чөлөөт бөхийн холбооны 50 жилийн ойг угтаж, тамирчдын дунд шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, байнгын бэлтгэлтэй байлгах, холбооны үйл ажиллагааг сурталчлах, ахмад үеэ алдаршуулах, залгамж халааг бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээн энэ сарын 6-нд “АСА” циркт болох юм. Тэмцээнийг эрэгтэйчүүдийн 55, 60 болон 66 кг-ын жингийн ангиллаар зохион байгуулж, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах ажээ. 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж