
Төрийн ордонд МАХН-ын бага хурал ажлаа эхлэх гэж байна. Түүгээр маргааш эхлэх МАХН-ын их хуралтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх аж. Их хурлаар дөрвөн гол асуудлыг хэлэлцэхээр болжээ. Үүнд, Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 20 жилд дүгнэлт өгч ирээдүйн 20 жилийн бодлого, зорилтыг тодорхойлох, 2007 онд хуралдсан МАХН-ын ХХY их хурлын шийдвэрийн биелэлтийг хэлэлцэх, намын нэр, үзэл баримтлалын талаар хэлэлцэх, намын их хурлын бүрэн эрхэд хамаарах бусад асуудал зэргийг их хурлаараа хэлэлцэхээр болжээ. Их хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал гэдэгт зохион байгуулалтын буюу намын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдэд сэлгээ хийх зэрэг асуудал багтах юм байна. МАХН-ын их хуралд 801 төлөөлөгч оролцохоос хөдөө аймгуудаас 517 нь сонгогдсон байна. Одоогийн байдлаар тэднээс 16 аймгийн 400 гаруй төлөөлөгч Улаанбаатарт иржээ.
Д.ОЮУН