Д.Болд “Be Bold” коллекциороо гоёно

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Д.Болд “Be Bold” коллекциороо гоёно

Дуучин Д.Болдын Монгол поп урсгалаар хийгдэж байгаа цомог тун удахгүй худалдаанд гарах юм. Тэрбээр цомгийнхоо нээлтийн ажиллагаанд бэлдэхээс гадна “Гоёо” брэндтэй хамтран гаргасан  “Be Bold”  коллекцийнхоо сурталчилгааны ажилд шамдаад тун завгүй яваа. Энэхүү коллекцид дизайнераар ажилласан дуучин маань шинэхэн цомгийнхоо нээлтэд “Be Bold” коллекциороо гоёх гэнэ.  Тэрбээр “Энэ цомгоороо би Монголын орчин үеийн залуусын хэв маяг юу вэ гэдгийг тодорхойлно. Яг монгол хүн гэдгээ цаана нь илт харуулахуйц, тэр дундаа орчин үеийн монгол хүн гэж ямар хэв маягтай, энэ нийгэмд амьдарч байгаа юм бэ гэдгийг харуулна. Мөн монгол залуучуудын эх оронч үзэл юугаараа илэрхийлэгддэг гэдгийг энэ цомгоороо харуулах болно гэж бодож байгаа. Ерөнхийдөө энэ цомог дээр морин хуур, уртын дуу, хөөмий монгол үндэсний бүхий л хөгжмийн зэмсгүүдийг ашигласан орчин үеийн шинэлэг хөгжим эгшиглэнэ” гэв.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж