Гаражаас авто машинаа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Гаражаас авто машинаа алджээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38-р байрны баруун талын байрны оршин суугч иргэн Л-ийн эзэмшлийн  УБЧ 12-14 дугаартай саарал өнгийн Верна акссент маркийн машин энэ сарын 02-нд  алдагджээ. Гэмт этгээд гаражийн хаалгыг эвдэн машиныг хулгайлсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 16 хороо 25-р байрны гадаа машин тоногдсон байна гэсэн мэдээлэл  энэ сарын 03-ны 02:40 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийг шалгахад, уг байрны оршин суугч Б-гийн эзэмшлийн УБВ 15-25  дугаартай “chaser” маркын машины зүүн талын хаалгыг хөшиж, хүрэм, урд  дохио, төмөр таслагч,  45 ампер цагтай аккумлятор зэрэг эд зүйлийг хулгайлсан болохыг тогтоожээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар  хорооны оршин суугч 20 настай эрэгтэй Б бусадтай бүлэглэн үйлдсэн болохыг илрүүлсэн байна. Хэргийг харьяа дүүргүүдийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж