Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Хоригдол амиа алджээ

Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг  Улиастайн  уулзварын зүүн замд  өчигдөр УБМ 09-39 дугаартай ЗИЛ130 машины жолооч УБИ 49-36 дугаартай портер машиныг мөргөсөн байна. Мөргүүлсэн машин нь Хорих 407-р ангиийн  эзэмшлийнх бөгөөд тухайн үед тус машины жолооч М нь тус хорихын хоригдол 47 настай эрэгтэй Н-ийн хамтаар машиндаа засвар хийж байсан аж. Уг ослын улмаас хоригдол Н амиа алджээ. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж