“Пийбоди Энержи”-гийнхэн Тэргүүн шадартай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

“Пийбоди Энержи”-гийнхэн Тэргүүн шадартай уулзав

АНУ-ын нүүрс олборлолтын хамгийн том хувийн компани гэгдэх “Пийбоди Энержи” корпорацийн удирдлагууд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай өнөөдөр уулзлаа.  Уулзалтаар тус группийнхэн удахгүй Таван толгойн олон улсын тендер зарлах гэж байгаатай холбогдуулан ордын нүүрс олборлолтын ажилд оролцох саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Үүний тулд Таван толгойн ордын олон улсын статегийн түншлэлийн тендерийг хэзээ зарлах гэж байгааг сонирхож байв. Уг тендерт оролцохын тулд тун удахгүй Монгол улсын засгийн газарт маш сонирхолтой томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулахаар болсоноо Тэргүүн шадар сайдад дуулгалаа. Тэрээр “Пийбоди” группийн хувьд жилд 100 сая тонн нүүрс олборлодог дэлхийн хэмжээний өндөр туршлага бүхий толгойлогч компани гэдгийг онцлоод энэ хэмжээний нүүрсийг ч Таван толгойгоос олборлох боломжтой гэлээ. Үүнийг тулд бүтээн байгуулалтын ажилд хамран оролцвол танай улсын хувьд өндөр хөгжил, эдийн засгийн асар их боломж бололцоо ойрхон харагдаж байна гэлээ. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “УИХ-ын 39-р тогтоолд заасны дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой консорциумийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулах ёстой. Бид аль болох олон компанийг хамруулах сонирхолтой байгаа. Удахгүй тендер зарлагдана гэлээ. Үүний хамт Таван толгойн тендерт дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийх зэрэг хэд хэдэн онцгой заалтууд байгаа гэдгийг анхаарч ажиллахыг хүслээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж