“Аяны шувууд” хүндэтгэлийн концерт болно

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

“Аяны шувууд” хүндэтгэлийн концерт болно

Монголын хөгжмийн урлагийн нэгэн оргил, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Зундуйн Хангалын олон сайхан аялгуу монгол түмний сэтгэлийн утсыг хөндсөөр, гайхамшигт аялгуу эгшгээрээ хөглөсөөр ирсэн.

З.Хангалын гэргий циркийн нэрт жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ягаанцэцэг нөхөр болон хүү Х.Булганыхаа дурсгалд зориулан хүндэтгэлийн тоглолтыг хийхээр болсон байна. Уг тоглолт энэ сарын 28-наас ирэх арванхоёрдугаар сарын 4 хүртэл АНУ-ын Вашингтон ДС, Чикаго хотуудад болох аж.
Энэхүү нэрт хөгжмийн зохиолчдаа нэхэн санагалзах хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын ардын жүжигчин, нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн, зохиолч яруу найрагч Ш.Гүрбазар, “Харанга” хамтлаг оролцоно.

Мөн балетийн нэрт бүжигчин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, яруу найрагч Б.Ичинхорлоо, дуурийн дуучин Э.Саран, Ж.Болормаа, төгөлдөр хуурч Б.Мөнхшүр, Ж.Хадбаатар болон АНУ-д ажиллаж амьдарч байгаа бүжигчин, хөгжимчид нэрт хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг амилуулах юм байна.

Н.Наран  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж