Хятад Америкийн зуучлалаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Хятад Америкийн зуучлалаас татгалзав

Хятадын эрх баригчид Токио-Бээжин хоёрын улс төрийн маргааны сэдвээр гурван талын хэлэлцээр явуулах АНУ-ын саналаас татгалзлаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын гаргасан санаачлагийн талаар Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ма Чаосюй (Ma Zhaoxu) тайлбарлахдаа Японтой хийж байгаа газар нутгийн маргаан нь Вашингтонд хамаагүй гэжээ.

Гэтэл АНУ-д Хятад-Японы сөргөлдөөн Америкийн сонирхолд хамаатай, учир нь АНУ Японтой аюулгүй байдлын гэрээгээр холбогдсон гэж байгаа юм. Ма Чаосюй өөрийн орны албан ёсны байр суурийг тайлбарласны дараа Клинтон дахин энэ талаар хэлсэн байна.

Сэнкаку (Дяоюйдао) гэх маргаантай арлын дэргэд Японы эргийн хамгаалалтын катер Хятадын загас агнуурын хөлөг онгоцыг саатуулсны улмаас Азийн хоёр том орны байдал хурцатсан билээ.

Өдгөө Зүүн Хятадын тэнгис дэх Сэнкаку арал Японд багтаж байгаа. Хятад 1992 онд уг арлыг өөрийн уугуул нутаг гэж зарласан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж