Хаан ширээ залгамжлагч гүнжийг авлигад сэжиглэж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Хаан ширээ залгамжлагч гүнжийг авлигад сэжиглэж байна

ФОТО: Jonas Ekstromer/Pool/Getty Images

Шведын гүнжийн бал сарын аяллыг сонор сэрэмжтэй шведүүд  сэтгэл дундуур болгож байна. Татвар төлөгч гурван швед хүн гүнжийг авлигад буруутган прокурорт ханджээ. Тэдний гаргасан гомдлоор гүнж хуримын аяндаа бизнесмен Бертил Хальтын дарвуулт завиар гарсан нь Авлигын эсрэг хуулийн дагуу албаны хүмүүст хориглосон авлигын нэгэн хэлбэр гэнэ.

Шведын прокурорын авлигын эсрэг салбарт гурван шведын өгсөн гомдлын эзэн нь Шведын хаан ширээг залгамжлагч Виктория гүнж болж байна. Виктория фитнес дасгалжуулагч Даниэль Вестлингтай энэ жилийн зургадугаар сард хуримласан нь хамгийн баян тансаг хурим болж, 2,3 сая ам.долларын зарлагадав. Зарлагыг мэдсэн шведүүд уг хуримыг тэдний халааснаас авсан мөнгөөр хийсэн гэж уурлацгааж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж