Малчдад нөхөн олговор өгч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Малчдад нөхөн олговор өгч эхэллээ

Дорнод, Сүхбаатар аймгийн 17 сумын 23.2 мянган шүлхийгээр  өвчилсөн малыг устгалд оруулаад байгаа аж. Шүлхий өвчнээр малаа устгуулсан 900 орчим өрхөд нөхөн олговор олгорх ажил Сүхбаатар аймагт эхэлжээ. Шүлхийгээр өвчилсөн малыг устгаж, малчдад нөхөн олговор олгох журмын дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс Сүхбаатар аймагт нэг тэрбум 399 сая 717 мянга,Дорнод аймагт 758 сая 356 мянган төгрөгийг тус тус хуваарилсан байна. Устгасан малын үнэлгээг Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч есдүгээр сарын зах зээлийн ханшаар тооцсон аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж