Сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Сургалт зохион байгууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу Увс аймагт байгаль хамгаалах нөхөрлөлийн шинэ журам сурталчлах талаар нөхөрлөлийн гишүүдийг сургалтанд хамрууллаа. Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Сагил, Тариалан, Улаангом сумын Хархираа багийн малчдын байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүдийг хамруулсан бөгөөд нөхөрлөлүүдийн хариуцан хамгаалж буй газруудад нийт есөн самбар босголоо. Тухайлбал, Бөхмөрөн сумын Шархаргай нөхөрлөлд хоёр, Ховд сумын Хойд отор, Өмнө оторт тус бүр хоёр, Сагил сумын Цагаан шувуут нөхөрлөлд хоёр, Хөх харгай нөхөрлөлд хоёр, Тариалан сумын Хангайн хишиг нөхөрлөлд нэг хариуцан хамгаалах талбайн тэмдэгжүүлэлтийн самбартай болов.  Мөн нөхөрлөлүүдийн хариуцан хамгаалж буй газар нутгийн ан амьтны тогтвор сууршилтай байхад зориулж Хамгаалалтын захиргаанаас 500 кг давс өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж