Нөхөрлөл хөгжлийн наадам болов

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Нөхөрлөл хөгжлийн наадам болов

Увс аймагт Нөхөрлөл хөгжлийн наадам болж өнгөрлөө. Тус наадамд долоон сумын 25 байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн 75 гишүүн оролцсон байна. Уг арга хэмжээнийн үеэр байгаль хамгаалах болон аялал жуулчлалын нөхөрлөлүүд туршлага солилцож, сургалт уулзалт зохион байгуулж, хамтрагч түнш талуудтайгаа танилцаж, нөхөрлөлийн холбоо байгуулах талаар зөвлөлдсөн.

Мөн нөхөрлөлийн гишүүдийн хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Нөхөрлөл хөгжлийн нааадмыг Аймгийн засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалтын газрын Хамгаалалтын захиргаа, Алтай Соёоны төслийн Увс аймаг дахь нэгж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Увс аймаг дахь нэгж, Мерси кор олон улсын байгууллагын Увс аймаг дахь салбар, Аймгийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн болон төсөл хөтөлбөрийн газрууд хамтран зохион байгуулснаас гадна аймгийн ХААН банк, ХАС банк, Бумнаран ХХК, “Мах маркет” компани зэрэг байгууллагуудын захирал эрхлэгчид оролцож, байгаль хамгаалах малчдын нөхөрлөлтэй цаашид хамтран ажиллахаар боллоо.

Үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээрээ Сагил сумын Цагаан шувуут нөхөрлөл тэргүүн байр, Сагил сумын Харгайт нөхөрлөл удаахт байр, Улаангом сумын Хархираан тахилга нөхөрлөл гуравдугаар байр, Ховд сумын Өмнө отор нөхөрлөл, Түргэн сумын Атар бөөрөг нөхөрлөл, Өндөрхангай сумын Хөхийн хишиг нөхөрлөлүүд тусгай байранд тус тус шалгарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж