Оюутолгой төсөлд оролцох боломжтой компанийг нэрлэжээ | News.MN

Оюутолгой төсөлд оролцох боломжтой компанийг нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Оюутолгой төсөлд оролцох боломжтой компанийг нэрлэжээ

“Оюутолгой төслийг хэрэг­жүүлэхийн тулд санхүүжилтийн олон арга, хувилбарыг хайж байна, гэхдээ хувьцаагаа зарах хэлбэрээр биш” хэмээн “Айвен­хоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд өчигдөр мэдэгдсэн байна. Тэрбээр энэ мэдэгдлээ Синга­пурт болж буй Азийн Уул уурхайн 2010 оны ээлжит конгрес­сийн Монголын асууд­лаарх салбар хуралдааны үеэр хэлжээ.

Оюутолгойн ордын 34 хувийг Монголын Засгийн газар, үлдсэнийг “Айвенхоу Майнз” эзэмшиж байгаа юм. “Төслийн хэрэгжилтэд оролцохыг хүсэгч хэн нэгэн “Айвенхоу Майнз”-ийн хувь нийлүүлэгч хэлбэрээр оролцох замыг бид сонгохыг хүсч байна” хэмээн Фрийдланд хэл­сэн байна. БНХАУ-ын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн “Чай­нал­ко” компани “Айвенхоу Майнз”-ийн хувьцааг худалдан авах гэж байгаа тухай мэдээл­лийн талаарх асуултад Фрийд­ланд “уул уурхайн ямар ч ком­пани аль болох боломжит хувил­баруудыг хайж байгаа, гэхдээ бид тухайлсан нэг компанийн сонирхлын талаар тайлбар хэлж чадахгүй” хэмээн хариулжээ.

Оюутолгой бол том төсөл учраас үүнд оролцох техник, эдийн засгийн хүчин чадал бүхий гуравхан компани бий гээд үүнд “Рио Тинто”, “Коделко”, “Фрийпорт-МкМоран Коппер энд Гоулд” гэсэн компанийг Фрийд­ланд нэрлэсэн байна.

Оюутолгой төслийн энэ жилийн санхүүжилтэд Айвенхоу Майнз компани 758 сая ам.дол­лар зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Оюутолгой төсөл хэрэгжсэнээр Монголын алтны олборлолт 300 хувиар өсөх юм.

Н.ТУЯА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тамираа 2010-04-08 182.160.4.120

дадлагын тайлан хийлгэнэ

Avatar

tseegii 2010-04-08 182.160.4.120

Сайнуу

Avatar

у 2010-04-08 124.158.104.25

хөөрхий үхэрүүд ард түмний өмчөө гадаадынханд бэлэглэчихээд тэнэгтээд сууж байдагнээ үндсэн хуулиа барих хэрэгтэй шүү дээ

Avatar

Irgen 2010-04-08 202.126.91.30

Ene tulburtei setgegdeluudiig harhaar yamar ch barimt baihgui zugeer l yaj iij bgaad zutguuleh gesen setgegdeluud mash ikh bh um

Avatar

Зочин 2010-04-08 202.179.20.173

ene toisoliig temejej bainaa zaluu humuused bolomj olgoh hergtee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж