Нарны эрчим хүчээр ажиллах keyboard

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Нарны эрчим хүчээр ажиллах keyboard

Logitech компани нарны эрчим хүчээр ажиллах компьютерийн гар үйлдвэрлэжээ. Logitech Wireless Solar Keyboard K750 нь нарны эрчим хүч хураах хавтангийн тусламжтайгаар байшин дотор байсан ч гэрэл мэдэрч, нарны эрчим хүчийг хурааж, өөрийгөө цэнэглэх гэнэ. Мэдээж нарны эрчим хүч хэр нөөцлөгдсөн байгааг илэрхийлэх, мөн гэрэл шаардлагатай байгааг илэрхийлэх дохиололтой юм. Нэгэнт бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд хав харанхуй байсан ч энэхүү компьютерийн гар бүтэн гурван сарын турш ямар ч асуудалгүй ажиллах гэнэ. Уг keyboard-ны бас нэг давуу тал нь маш нимгэн, ердөө 0,8 см зузаантай ба товчлуур нь тун эвтэйхэн. Үнийн тухайд 79,99 ам.доллар бөгөөд энэ сарын сүүлээр худалдаанд гарах юм байна.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж