“Блэкпуль” талбайдаа анхны хожлоо байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

“Блэкпуль” талбайдаа анхны хожлоо байгууллаа

Урд шөнө Английн Премьер лигийн аравдугаар тойргийн сүүлийн тоглолт Ланкашайэрын “Блэкпуль” болон “Уэст Бромвич Албьон” багуудын хооронд боллоо. Есөн тойргийн дараах байдлаар талбайдаа нэгч хожигдол аваагүй байсан далайн эргийн баг энэ жил лигийн топ сенсацийг тарьж буй Албьоны багийг 2:1 харьцаатай талбайдаа хожиж, бүтэн оноо багтаа нэмлээ.  Премьер лигийн багуудаас хамгийн жижигхэн цэнгэлдэхтэй тус багийн ялалтын баярыг 15 мянга гаруй хөгжөөн дэмжигчид нь хуваалцсан байна. Харин Блумфилдэд тодорсон тамирчид гэвэл Шотландын нэр төрийг сүүлийн үед өндөрт өргөж яваа Чарли Адам байсан. Тоглолт эхлээд 11 минутын хугацаа өнгөрч байхад “Блэкпуль”-ийн гоол оруулах 100 хувийн довтолгоог алдаа гаргаж зогсоосон “Уэст Бром”-ын хамгаалагч Пабло улаан хуудас хүртсэн нь байдлыг талбайн эздэд давуу байдлыг бий болгосон. Улмаар энэ улирал гурван гоолоо торгуулын цохилтоор хийгээд байгаа Адам, “Албьон”-ы хаалгач Скотт Карсоны эсрэг тулж, түүний хаалтыг нэвтлэн онооны самбар дээр өөрийн нэрийг гаргаж чаджээ. Энэ гоолыг харсан “Улбар шарууд”-ын хөгжөөн дэмжигчид багаасаа анхны нутаг дээрх гурван оноог хүсч эхэлсэн бөгөөд үүнийг баталгаажуулж Англи хагас Люк Варни 62 дахь минутанд тооны харьцааг 2:0 болгожээ. Тэгээд ч “Уэст Бром” 10-уулаа үлдсэн байсны дээр Чили хамгаалагч Гонсало Хара бас жавтий хүртэж, талбайгаас хөөгдөөд байсан юм. Энэ жилийн хувьд улирлыг хэний ч санаанд оромгүй эхлүүлсэн тус багийн гол тоглогч Виктор Одемвингие гэмтлийн улмаас сүүлийн гурван тоглолтонд оролцож чадаагүйн улмаас баг нь уруудах тийшээ болоод байгаа аж.   

Score Studio

М

 Клуб

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Гоол

Оноо

1

 ЧЕЛСИ

10

8

1

1

27-3

25

2

 АРСЕНАЛ

10

6

2

2

22-10

20

3

 МАНЧЕСТЕР
ЮНАЙТЕД

10

5

5

0

22-12

20

4

 МАНЧЕСТЕР
СИТИ

10

5

2

3

13-10

17

5

 ТОТТЕНХЭМ

10

4

3

3

11-10

15

6

 ВЕСТ БРОМВИЧ

10

4

3

3

14-17

15

7

 НЬЮКАСТЛ

10

4

2

4

19-14

14

8

 ЭВЕРТОН

10

3

4

3

10-8

13

9

 БЛЭКПУЛЬ

10

4

1

5

15-21

13

10

 ФУЛХЭМ

10

2

6

2

12-11

12

11

 БОЛТОН

10

2

6

2

13-14

12

12

 САНДЕРЛАНД

10

2

6

2

9-12

12

13

 АСТОН ВИЛЛА

10

3

3

4

9-13

12

14

 ЛИВЕРПУЛЬ

10

3

3

4

10-14

12

15

 БИРМИНХЭМ

10

2

5

3

10-12

11

16

 СТОУК СИТИ

10

3

1

6

10-14

10

17

 УИГАН

10

2

4

4

7-18

10

18

 БЛЭКБУРН

10

2

3

5

9-12

9

19

 ВУЛВЕРХЭМПТОН

10

2

3

5

10-16

9

20

 ВЕСТ ХЭМ

10

1

3

6

7-18

6

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж