Хонгконгийн биржид хэрхэн гарах талаар танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Хонгконгийн биржид хэрхэн гарах талаар танилцуулна

“Майкромайн Монгол” ХХК-аас санаачлан Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Ашигт малтмалын газар, ШУТИС зэрэг газруудтай хамтран "Олон улсын нөөцийн үнэлгээний шилдэг туршлага" семинарыг зохион байгуулахаар болжээ. Семинарт олон улсад нэр хүнд бүхий үнэлгээний мэргэжилтнүүдийг урьсан байна. Тэд Монголын мэргэжилтнүүдэд олон улсын стандартын дагуу нөөцийн үнэлгээний өгөгдлийг бэлтгэх, ордын нөөцийг тооцоолох туршлага, орд газрын нөөцөөс ашиглалтын нөөцийг шилжүүлэн тооцох зэрэг аргачлалыг Монголын жишээн дээр тайлбарлах юм байна. Мөн Хонгконгийн хөрөнгийн бирж дээр тавигддаг шаардлагууд болон эрдсийн төслийн санхүүгийн загварчлалыг хэрхэн хийдэг тухай мэдээлэл өгөх юм байна. Семинар энэ сарын 18,19-нд Чингис зочид буудалд болох ажээ. 

Д.Цээнэ    

 
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж