Сангийн сайд ирээгүйгээс хурлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Сангийн сайд ирээгүйгээс хурлыг хойшлуулав

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан
өнөөдөр үдээс өмнө зарлагдан эхэлсэн ч, Сангийн сайд С.Баярцогт
ирээгүйгээс болж хойшлууллаа. Тус хуралдаанаар “Монгол мал” хөтөлбөрийн
хэрэгжилтийн талаар авч хэлэлцсэн юм. Гэвч тус хөтөлбөрт тусгасан 9,5
тэрбум төгрөгөөс шүлхий өвчинд 2,7 тэрбум төгрөг авч зарцуулсан нь хууль
зөрчсөн үйлдэл болжээ. Ямар шалтгаанаар Улсын нөөцөөс хөрөнгө
гаргалгүй, “Монгол мал” хөтөлбөрөөс авсан талаар Сангийн сайдаас тайлбар
авах хэрэгтэй болж, хурал зохион байгуулагчдаар дамжуулан дуудуулсан ч
ирсэнгүй. Байнгын хорооны дарга хэлэхдээ “Энэ удаагийн хуралдаанаар
Монголын мал аж ахуйн салбарт хамаарах маш чухал асуудлыг авч хэлэлцсэн
ч, Сангийн яамныхны хүнд суртлаас болж, хуралдаан гацлаа. Хуралдааныг
тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Бүтэн 2 цаг Сангийн яамныхныг
ирэхийг хүлээлээ, ирдэггүй юм байна. Төсөв мөнгөтэй холбоотой олон чухал
асуудлыг хөндөж буй болохоор хуралдаанд оролцсон Хүнс, хөдөө аж, ахуй
хөнгөн үйлдвэрийн яамныханг ноолоод зандраад байж боломгүй байна” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж