![](https://news.mn/wp-content/archive2/sport/photo/2010/11/ebdd18182e044c1f/888f835c8bf7635abig.jpg)
Тоглолтын 18 дахь минутад Недерланд хагас хамгаалагч Ван дер Ваарт гоолын салхийг хагалж, “Интер”-ийн хоёрдугаар хаалгач Лука Кастеллаццийн хаалганд бөмбөг оруулж чадсан. “Тоттенхэм”-д ирээд од болон гялалзаж байгаа тэрбээр Аваргуудын лигт ийнхүү хоёр дахь гоолоо оруулсан байна. Мөн 61 дахь минутанд Питер Крауч тооны харьцааг 2:0 болгон холдуулсан нь цэнгэлдэхэд цугларсан үзэгчдийг галзууруулах шахаж байлаа. Английн шигшээ багийн довтлогч маань Европын тавцанд 23 гоолтой болж, “Тоттенхэм”-ийн тоглогчдыг тэргүүлж явна. Харин Африкийн шилдэг хөлбөмбөгч Эту тооны харьцааг ойртуулж, торгуултай байгаа Гомешийг орлон гарч ирсэн Кудичинигийн хаалганд гоол хийж чадсан байна. Тоглолтын 80 дахь минут гэхэд онооны самбар дээр 2:1 гэсэн тоон үзүүлэлт гарч ирэхэд Лондонгийн баг бага зэрэг сандарч эхэлсэн. Гэвч Реднаппын гайхамшигтай ур ухаан, цагаа олсон сэлгээ нь түүнийг дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг гэдгийг баталж, тоглолт дуусахаас ердөө ганхцан минутын өмнө гоол орох нь тэр. Ваартыг суулгаж, оронд нь ОХУ-ын довтлогч Роман Павлюченко талбайд гараад 13 минут дараа “Интер”-ийн хаалганд анх удаа гоолдож, тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Ийм агуу, түүхэн ялалтыг авсан багийнхандаа хөгжөөн дэмжигчид нь баярлаж байгаагаа илэрхийлэн цэнгэлдэхээс гартал алга ташилтаар үдсэн байна. “Үхлийн” гэх А хэсгийг “Тоттенхэм” долоон оноотой тэргүүлэх болсон бол “Интер” ижил оноотой ч гоолын зөрүүгээр хоёрдугаар эгнээг эзэлж байна.
Энэ хэсгийн нөгөө тоглолт мөн лсонирхолтой болж, Германы “Вердер Бремен” талбайдаа Недерландын аварга “Твенте”-д 2:0 харьцаатай хожигдсон байна. Гоолуудыг Шадли 81 дахь минутанд 1:0, Де Йонг 84 дэх минутад оруулжээ.
N | Багууд | Т | Хож | Тэн | Хдол | Гоол | Оноо |
1 | ТОТТЕНХЭМ | 4 | 2 | 1 | 1 | 12-8 | 7 |
2 | ИНТЕР | 4 | 2 | 1 | 1 | 11-8 | 7 |
3 | ТВЕНТЕ | 4 | 1 | 2 | 1 | 6-7 | 5 |
4 | | 4 | 0 | 2 | 2 | 3-9 | 2 |
Score Studio