С.Бямбасүрэнг ажлаас чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

С.Бямбасүрэнг ажлаас чөлөөллөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр захирамж гаргаж  С.Бямбасүрэнг  үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хот тохижилтын газар НӨУҮГ-ын даргаар ажиллаж байсан С.Бямбасүрэн ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө өгсний дагуу энэ шийдвэр гарлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан С.Бямбасүрэнг улсын өмч шамшигдуулсан, зарим хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн ажилчид нь эсэргүүцэж аравдугаар сарын 20-ноос эхлэн ажил хаялт зарлан Улаанчулуутын хогийн цэгийг хаагаад байсан. Мөн С.Бямбасүрэн өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн баг хурал зарлаж, өөрийг нь үндэслэлгүйгээр гүтгэж байна гэж мэдэгдсэн. Энэ маргаан сунжирсан өдрүүдэд нийслэлчүүд хогондоо дарагдаж гүйцлээ гэсэн шүүмжлэл өрнөж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж