
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гаалийн ажилчдын байрны оршин суугч Д-гийн гэрээс өнгөрсөн сард 18 ширхэг мана, гартаам, чүнчигноров хөөрөг алдагсан хэрэг гарсан билээ. Эл хэргийг Улсын мөрдөн байцаах газар Эрүүгийн цагдаагийн газар, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран эрэн сурвалжилж сэжигтэн этгээдийг өчигдөр саатуулсан байна. Уг этгээд хулгай хийх үедээ төмөр тасдагч багаж ашиглан Д-гийн гэрийн шүүгээг эвдэж 10 мянган доллар, 140 мянган юань, 10 сая төгрөг хөөрөг, эртний эдлэл зэргийг хулгайлсн аж.
Н.Бүжээ