Б.Наранбаатар дараагийн барилдаанаа бямба гаригт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар дараагийн барилдаанаа бямба гаригт хийнэ

Германы бөхийн чөлөөт барилдааны “KSV-Kollerbach” клубыг төлөөлөн Бундеслигт барилдаж буй Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Наранбаатар дөрөв дэх тойргийн барилдаанаа бямба гаригт хийнэ. Өнгөрсөн сарын сүүлээр Германыг зорьсон Б.Наранбаатар чөлөөт бөхийн 60 кг-ын жинд барилдаж байгаа ба эхний гурван тойргийн барилдаандаа ялаад байгаа юм.
Германы лигт тогтмол амжилт үзүүлдэг, 2008-2009 оны улирлын аварга “KSV Kollerbach”  клубын бүрэлдэхүүнд багтаж, Б.Наранбаатар эхний барилдаанаа аравдугаар сарын 23-нд Молдавын бөх Генади Тулбитай хийж, таван үед ялалт байгуулсан юм. Тус барилдаанд “Kollerbach” клуб “Nendingen” клубтэй таарсан бөгөөд ерөнхий дүнгээр 26:10 харьцаатай Kollerbach ялалт байгуулжээ. Харин хоёр, гуравдугаар тойргийн барилдаанд Б.Наранбаатарын харьяалагдаж буй “Kollerbach” клуб “Freiburg 2000” болон “Konkordia Neuss” багтай таарч, барилдсан бөгөөд тус хоёр барилдаанд Б.Наранбаатар хоёуланд нь өрсөлдөгчөө дараалан гурван үед ялж, багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Хоёрдугаар тойрогт манай тамирчин Болгарын Велико Люцкановыг, гуравдугаар тойргийн барилдаанд Ираны Яшар Жамалиг ялжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж