Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар
Сорьцын албаны дүрэм, Үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны
чанар тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай
Засгийн газрын тогтоолын төсөл, Газар хөдлөлтийн гамшгийг бууруулах судалгааг эрчимжүүлэх тухай, Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна. Мөн Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай, Түлш, эрчим хүчний зарим үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар авах арга хэмжээний тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Г.Дарь