НҮБ-ын тэргүүн зэмлүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

НҮБ-ын тэргүүн зэмлүүлэв

НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Банг Ги Мүнийг БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Жин Тао­-тай ярилцах үеэрээ хүний эрхийг дээдлэх тухай асуудлыг авч хэлэлцсэнгүй гэж хүний эрхийн бүлэг шүүмжиллээ.

Нью Йоркид төвтэй Хүний Эрхийн Хяналтын Хороо ноён Бангийг Нобелийн Энхийн Шагналт Лью Сяо Баотай хорих ялын талаар санаа зовниж байгаагаа ил тод илэрхийлэхийг шаарджээ.

Тэдний шаардлагад ноён Бангийн хачирхалтай чимээгүй байдлын талаар мөн БНХАУ-ын хүний эрхийн төлөөх зүтгэлтнүүдэд хирдхийм захидал явуулсан тухай дурьдсан байна.

Даваа гарагийн хуралдаанаар хүний эрхийн талаар яриагүйг нь ноён Бангийн хэвлэлийн төлөөлөгч ч баталсан. Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Ерөнхийлөгч ноён Ху-тай хийсэн хувийн уулзалтын үеэр хүний эрхийн асуудлаас илүү үнэтэй чухал асуудлууд олон байсныг хэлжээ. Мөн тэрээр ноён Банг Африкт болж байгаа мөргөлдөөнийг шийдэхэд Бээжинг голлон оролцохыг асуусан гэдгийг нь мэдээлсэн ажээ.

Хүний эрхийн төлөө зүтгэлтнүүд өнгөрсөн сард Лью Сяо Бао-г Нобелийн Энхийн Шагнал хүртэхэд Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хэлсэн болгоомжилсон үгийг шүүмжилж байсан.

Ноён Банг хоригдож байсан тэрс үзэлтэнд биечлэн баяр хүргээгүй төдийгүй суллагдахад нь ч утсаар яриагүй байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар нэгэнт ноён Бангийн дахин сонгогдоход БНХАУ-ын дэмжлэг хэрэгтэй тул түүнийг аливаад маш хянуур болгоомжтой хандаж байна гэж дүгнэжээ.

Хэрэв ноён Банг НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын байр сууринаас бус хандсан бол хүний эрхийн төлөө үгээ зоригтой ил тодоор илэрхийлэх хэрэгтэй гэдгийг мэднэ гэж Хүний Эрхийн Хороо мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж