Мансууруулах бодис хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодис хураан авчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт
Ахмадын хорооллын ойролцоо машин дотор хоёр  хүн мансуурсан байдалтай
байна гэсэн мэдээллийг энэ сарын 01-ний 12:32 цагт иргэд цагдаагийн
байгууллагад өгсөн байна. Мэдээллийн дагуу НХЭГ-ын 126-р чиглэлийн
эргүүлийнхэн шалгахад: УБП 32-17  дугаартай Волксваген машинд Хан-Уул
дүүргийн нэгдүгээр хорооны иргэн 27 настай, эрэгтэй Б,  Сүхбаатар
дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн 25 настай эрэгтэй  С үл мэдэгдэх
нунтаг өвс татаж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Мөн машин
дотроос нь 800 гаруй грамм хар саарал өнгөтэй өвс хураан авсан байна.

Г.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж