Газрын тосны үнэ 83,45 ам.доллар хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ 83,45 ам.доллар хүрэв

АНУ болон БНХАУ-ын аж үйлдвэрлэл өссөнөөс газрын тосны үнэ өссөн байна. Ингэснээр WTI маркийн нефть Нью Йоркийн бирж дээр үнэ сүүлийн зургаан сарын турш харагдаагүй хамгийн өндөр хэмжээ болох 83,45 ам.доллар болжээ. Лондоны бирж дээр Брент нефтийн шнэ харин 1,90 ам.доллараар өсч, баррель нь 85,04 ам.доллар болоод байна.
АНУ-ын аж үйлдвэрлэл аравдугаар сард шинжээчдийн тооцоолж байснаас харьцангуй сайн гарсан бол БНХАУ-ын аж үйлдвэрийн индекс 54,7 болж өсөөд байгаа юм. Хоёр орны хувьд гаүрын тос болон нефть бүтээгдэхүүний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж