Ардчилсан намын бүлэг завсарлага авчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг завсарлага авчээ

Үдээс хойш хуралдах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  хэлэлцэх Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг хойшлогдлоо. Энэ нь үдээс өмнө хуралдсан Ардчилсан намын бүлгээс ирэх оны төсвийн хэлэлцүүлэгт завсарлага авсантай холбоотой юм. Ардчилсан намын бүлэг дээр энэ асуудлыг хэлэлцэж дуусаагүй тул ийнхүү Байнгын хороодоор хэлэлцэхийг нь хойшлуулахаар болсон юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж