Charlie Sheen гэр бүлээ цуцлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Charlie Sheen гэр бүлээ цуцлууллаа

Холливуудын чадварлаг жүжигчин Charlie Sheen-ийн хувьд энэ жил хүндхэн
болж өнгөрлөө. Ээлж дараалсан шүүх хурал, албадан эмчилгээ нь дуусахтай
зэрэгцэн түүний эхнэр Brooke Mueller гэр бүлээ цуцлуулсан тухай мэдээлэл
хийлээ.

Жүжигчин Charlie Sheen өнгөрсөн оны арванхоёрдугаар
сард эхнэрээ зодож, гэмтэл учруулсан бөгөөд үүнтэй нь холбогдуулан
түүний эхнэр шүүхэд гомдол гаргасан юм. Шүүхээс хосуудыг албадан
сургалтад суулгасан боловч Charlie Sheen шүүхийн шийдвэрийг зөрчин дахин
согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Энэхүү үл бүтэх байдал
нь салах шийдвэр гаргахад түлхүү нөлөөлсөн тухай Brooke Mueller
онцолсон байна.

Хосууд хоёр хүүхэдтэй ба Brooke Mueller хүүхдийн
тэтгэмж болгон сард 55 мянган ам.доллар төлөхийг шаардсан ба бие болон
сэтгэл санааны хохирол болгон нэмж мөнгө нэхэмжилжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж