Медведев, Путин хоёрын чансаа бараг зэрэгцэв

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Медведев, Путин хоёрын чансаа бараг зэрэгцэв

Владимир Путин, Дмитрий Медведев хоёр Сочид, 2009 он. Фото: AFP

Дмитрий Медведевын үйл ажиллагааг дэмжиж байгаа чансааны үзүүлэлт ерөнхий сайд Владимир Путинынхтай анх удаагаа бараг зэрэгцлээ.

"Левада-центр" төвөөс аравдугаар сарын 22-26-ны хооронд 1600 хүний дунд явуулсан санал асуулгаар Медведевын ажиллагааг 76 хувь дэмжсэн ба Путины хувь нь 77 байна. Тэр хоёрыг 22 ба 20 хувь огт дэмждэггүй гэнэ. Тэр хоёрын зөрөө нь санал асуулгын 3,5 хувийн хэлбэлзэлээс бага байгаа учир үзүүлэлтийг тэнцүү гэж болох юм.

Сонгуулийн өмнөх нөхцөлд төрийн тэргүүн ерөнхий сайдыг бараг гүйцээд ирсэн байна. Асуулгад оролцогсдын 24 хувь нь хэрэв өнөөдөр ерөнхийлөгчийн сонгууль болсон бол Путиныг сонгоно гэсэн бол Медведевын төлөө 21 хувь нь байна. Асуугдсан хүмүүсийн 51 хувь нь Оросыг хатуу гартай хүн удирдах ёстой гэсэн байв. Тэдний 39 хувь нь улс төрийн бүхий л хүчинд нээлттэй лидертэй байхыг хүсчээ.

Наймдугаар сард тэдний чансаа буурч Медведевыг 51 хувь, Путиныг 62 хувь нь дэмжсэн байлаа. Ерөнхийлөгчийн улс төрийн идэвх өсч байгаа учраас түүний чансаа өсч байна. Нэн ялангуяа, Медведев Москва хотын даргыг огцруулсан нь олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлжээ.

Эх сурвалж: “Ведемости” сонин. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж