Чавес арматура нийгэмчлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Чавес арматура нийгэмчлэв

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес тус орны болд хайлуулах Siderurgica del Turbio (Sidetur) гэх томоохон компанийг нийгэмчлэхээр шийдсэн байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн явуулдаг долоо хоногийн телевизийн хөтөлбөртөө танилцуулсныг Reuters дамжуулжээ.

1948 онд байгуулагдсан Sidetur нь тус орны хамгийн том Sivensa компанийн охин компани бөгөөд тус орны нутаг дэвсгэр дэх зургаан үйлдвэртэй. Жилдээ 835 мянган тонн болд, металл бүтээгдэхүүн үйлдвэрлэн 25 оронд экспортолдог.

Чавесийн ярьж байгаагаар, Sidetur нь Венесуэлийн арматурын 40 хувийг үйлдвэрлэдэг ажээ. Ажлын нөхцөл байдлыг эсэргүүцсэн ажилчид саяхан ажил хаясан байв.

Сануулахад, 1998 оноос эхлэн Чавес тус улсын олон тооны нефтийн үйлдвэр, орд газрууд ба цементын үйлдвэр , металлургийн заводууд ба CANTV гэх теле холбооны компанийг нийгэмчилсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Чавес мэдэгдэхдээ Matesi, Consigua, Ceramicas Carabobo, Tavsa гэх металлургийн компаниудыг улсын мэдэлд авна гэсэн байв.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж