British Airways орлогоо нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

British Airways орлогоо нэмэгдүүлэв

Британийн тээврийн British Airways (BA) энэ санхүүгийн жилийн эхний хагаст 107 сая фунт стерлингийн орлоготой ажилласан тухайгаа компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. BA сүүлийн хоёр жилд дахин шинэ орлоготой боллоо гэж компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Өнгөрсөн жилийн эхний зургаан сард уг компанийн алдагдал 217 сая фунт хүрсэн байжээ.

ВА өнгөрөгч долдугаар сард энэ жилийн эхний улиралд 164 саяын алдагдалтай гарснаа мэдээлсэн байлаа. Компанийн үйлчлэгч нарын ажил хаялт ба дөрөвдүгээр сард болсон Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлтийн улмаас тэр алдагдлуудын ихэнх гарсан байв.

Галт уулын утаа тоос Европын тэнгэрийг бараг долоо хоног хаасан юм. Тэр үед British Airways өдөр бүр 30 сая долларын алдагдал хүлээж байна гэж байв.
Одоо British Airways Испанийн Iberia нисэх компанитай нэгдэх шатандаа орсон ба  энэ нэгдлээр тэдний хэмнэлт 400 сая евро болох ёстой.  Iberia 2010 оны гуравдугаар улиралд 74 сая евроны орлоготой ажиллажээ. Жилийн өмнө тэдний алдагдал 16,4 сая евро байлаа.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж