Австрали, Энэтхэг улсууд хүүгийн төвшинг нэмэв

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Австрали, Энэтхэг улсууд хүүгийн төвшинг нэмэв

Австрали болон Энэтхэг улсууд инфляци өсөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс бодлогын хүүгийн төвшинг нэмлээ. Австралийн төв банк хүүгийн төвшинг 4,75 хувь хүртэл буюу 0,25 хувиар өсгөсөн нь тавдугаар сараас хойшхи анхны бодлогын хүүг нэмж байгаа явдал болж байна. Энэтхэг мөн адил 0,25 хувиар өсгөж, арилжааны банкуудад олгодог зээлийн хүүг зургаан хувь болгожээ.

Энэтхэгийн төв банк болох Хадгаламжийн банкны захирагчийн хэлснээр бодлогын хүүг ойрын ирээдүйд нэмэхгүй аж. Австралийн хувьд эдийн засгийн хямралд өртөөгүй цорын ганц хөгжингүй орон юм. Тус улсын хувьд 2009 оны аравдугаар сараас хойш хэд хэдэн удаа бодлогын хүүгийн төвшинг нэмсэн байна. Энэтхэг болон БНХАУ их хэмжээний худалдан авалт хийсний ачаар уул уурхай, эрчим хүчний салбараас ашиг олж, хямралаас зайлсхийж чадсан юм.

Харин Энэтхэг улсын хувьд жимс, үр тариа, ногоо зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсээд буйгийн сацуу шатахууны үнэ ихээр нэмэгдсэн нь гол асуудал болж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж