“BP” дахин ашигтай ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

“BP” дахин ашигтай ажиллаж эхэллээ

Дөрөвдүгээр сард Мексикийн хойгт
асар их хэмжээний газрын тос алдаж, байгаль орчныг с
үйтгэсэн British Petroleum компани гуравдугаар улиралд ашигтай ажилласан
байна. Тус компанийн хувьд энэ хугацаанд 1,85 тэрбум ам.доллар болжээ. Далайн г
үний цооногоос алдагдаж байсан газрын тосыг зогсооход
их хэмжээний х
өрөнгө зарцуулсан тулBP” хоёрдугаар улиралд 17 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн юм.

Тус компанийн
хэлснээр нийт 39,9 тэрбум ам.долларыг энэ ажилд зарцуулжээ. Цооногийг хаах
ажлыг ахалсан Боб Дадли
өнгөрсөн сард BP”-гийн ерөнхий захирал болсон билээ. Зарцуулсан 39,9 тэрбум ам.долларын 20 тэрбум нь АНУ-ын зүгээс шаардсан нөхөн олговор юм. Цооногийг долдугаар
сарын 15-нд таглаж, есд
үгээр сард бүрэн хэмжээгээр битүүмжилсэн. Эрдэмтдийн
тооцоолсноор 4,9 сая баррель нефть далайд асгарсан юм.

 

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж