Олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлэв

Москва хотноо 1980 онд болсон зуны XXII олимпийн наадамд амжилттай оролцож, Монгол Улынхаа алтан соёмбот төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулж явсан ахмад тамирчдыг өнөөдөр 11.00 цагаас МҮОХ-ны тэргүүн Д.Загдсүрэн хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Москвагийн олимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан Р.Даваадалай болон түүний гэр бүлийнхэн, мөн чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан Д.Оюунболд агсны гэргий Ж.Наранцэцэг нар энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байв. МҮОХ, Монголын Олимпийн медальтнуудын холбооноос зохион байгуулсан арга хэмжээний үеэр олимпиос медаль хүртсэн ахмад тамирчдад төрөөс мөнгөн тэтгэмж олгох, цаашид туслалцаа үзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан тухайгаа ярьж байв. Уулзалтын үеэр мөн “Москва-1980” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан Т.Артаг, Ж.Даваажав, Д.Оюунболд нарыг эргэн дурслаа.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж