
“Энэхүү сүрчгийн зар сурталчилгааны бүх арга хэмжээнд дуучин бүсгүй гар бие оролцоно. Мөн сав баглаа боодол болон найрлага зэрэг дээр санал бодлоо солилцож хамтран ажиллахаар болсон” хэмээн Elizabeth Arden компанийн хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.
Харин дуучин бүсгүй “Би үнэртэй ус цуглуулах дуртай. Тансаг үнэртэй гоёмсог шилтэй үнэртэй ус үргэлж миний сонирхлыг татдаг. Бас ямар нэгэн дурсамж маань тухайн үед хэрэглэдэг байсан үнэртэй усаа үнэрлэхэд эргэн санагддаг. Тиймээс сүрчиг гэдэг зөвхөн өдөр тутмын гоо сайхны хэрэглээ төдийгүй дурсамж хадгалагч гэж хэлж болно. Би өөрийн нэрийн сүрчигтэй болохыг үргэлж хүсдэг байсан. Энэхүү хүслийг маань нэр хүндтэй компани биелүүлэх гэж байгаад баяртай байна. Би энэхүү сүрчгийг бүтээхэд өөрийн бүх хүч чадвараа дайчлан хамтран ажиллах болно” гэжээ.
Тейлор Свифтийн нэрийн сүрчиг 2011 оны өвөл худалдаанд гарах аж.