”Хуваарьгүй нислэг”-т тавтай морил

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

”Хуваарьгүй нислэг”-т тавтай морил

"Тэнгис" кино театрт өчигдөр "Помогите нам" киноны хоёрдугаар анги болох "Хуваарьгүй нислэг" уран сайхны инээдмийн шинэ кино нээлтээ хийлээ.


"Wisdom film" продакшн, Zaya’sh студийн хамтын бүтээл "Помогите нам" киноны гол дүрүүдэд жүжигчин Амбий, Доёо, Лхагваа, Чапи, Батсүх, Б.Баатархүү, Б.Навчаа, Ганцэцэг болон топ модель Ч.Туяацэцэг, модель Э.Сэлэнгэ нар тус тус тогложээ.


"Поимогите нам" киноны нэгдүгээр анги нь 90-ээд оны ганзагын наймааны эрин үеийг хошин байдлаар дүрсэлсэн ч тэр үеийн Монголын нийгмийн амьдралыг ямар ч чимэг хачиргүй гаргаж чадсанаараа олны сонирхлыг татсан юм.

Харин хоёрдугаар ангиар тэр үед галт тэргэнд учирч байсан наймаачид 20 жилийн дараа онгоцонд таарч дахин адал явдалтай учрах нь ээ. "Помогите нам" буюу "Хуваарьгүй нислэг" уран сайхны киноны ерөнхий найруулагчаар Ш.Даваадорж, туслах найруулагчаар Доёо, зургийн даргаар Амбий, ерөнхий продюсерээр "Wisdom film" продакшн ажиллажээ. Киноны нэгдүгээр ангийг ОХУ-д -39 хүртэлх хүйтэнд хийж байсан бол хоёрдугаар ангийг зарим зураг авалтыг говьд +43 градуст хийжээ.


Дашрамд сонирхуулахад тус киноны уран бүтээлчид өчигдөр болж өнгөрсөн "Үндэсний өгөх өдөр"-ийн хүрээнд "Том болоорой, Удвалаа" төсөл буюу өвчинд шаналж байгаа бяцхан охины эмчилгээний зардалд нээлтийн эхний хоёр өдрийнхөө орлогыг хандивлаж байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж