
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Уг хуралдаанаар өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж УИХ-д оруулж ирсэн “Хөгжлийн банк”-ны тухай хуулийн төслийн талаар гишүүд үг хэлж хууль баталхаар санал хураасан. Харин хууль баталхаар санал хураах явцад УИХ-ын гишүүдийн гаргадаг нэгэн бүдүүлэг үзэгдэл дахин давтагдаж эхэллээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, А.Телехан, Б.Чойжилсүрэн, намын нөхдийнх нь нэрлэж заншсанаар “молекул” Батж.Батбаяр нар хажуугийн ширээндээ очиж эзгүй коноп дарж өөр гишүүнйи өмнөөс санал өгч байна. Энэ үйлдэл олон давтагдав. Шинэ оны өмнө батлагдсан УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль УИХ-ын гишүүн чуулганы танхимаас гарч явсан тохиолдолд тамгын газрын ажилтан гишүүний картыг авч тавих тухай тусгаж өгсөн. Гэтэл УИХ-ын дэгийн тухай хуулийг УИХ-ын гишүүд өөрсдөө зөрчиж байна.
Б.Алтансүх