Хорфорд урт хугацааны гэрээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Хорфорд урт хугацааны гэрээ хийлээ

“Атланта Хаукс” баг даваа гаригт 60 сая ам.долларын таван жилийн гэрээг бүх одод төвийн тоглогч Аль Хорфордтой хийжээ.

Энэ зун багаас хамааралтай чөлөөт агент болох боломжтой байсан Хорфорд мэдээж багуудын сонирхох гол тоглогчдын нэг байсан. Гэвч баг болоод өөрөө зөвхөн тоглолтондоо анхаарлаа хандуулахыг хүссэн учраас солилцооны цонх хаагдах мөчийг хүлээлгүйгээр ийнхүү гэрээг хийж байгаа юм.

“Би энэ асуудлыг нэг тийш нь шийдэж, энэ улиралд зөвхөн багтаа анхаарлаа хандуулахыг хүссэн” гэж залуу төвийн тоглогч хэлсэн байна.

Өдгөө 24 настай Флоридагийн их сургуулиас 2007 онд NBA-д драфтлагдаж номер гурав сонголтоор одоогийн багтаа ирж байсан Хорфорд төдийлөн өндөр биш хэдий ч том биетэй тоглогчдын эсрэг тоглох тал дээрээ шургуу хөдөлмөрлөсөөр ирсэн юм.

Түүний хичээл зүтгэл “Гейторс” багийг дараалан аварга цолонд хүргэж байсан удаатай.

Шилдэг шинэ залуу тоглогчийн шагналд санал асуулгаар Кевин Дурантын ард бичигдсэн Хорфорд “Атланта Хаукс” цөөн тооны зөв сонголтуудын нэг байсан. 1992 оны Кевин Уиллсээс хойш драфтын эхний тойргоос сонгон авсан анхны бүх одод тоглогч болсон юм.

Өнгөрсөн улиралд 14,2 оноо, 9,9 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлт нь түүнийг ийнхүү нэр хүндтэй тоглолтонд уригдан оролцоход хүргэсэн бөгөөд довтолгооны хувиараа наймдугаарт, самбараас бөмбөг авалтаар эхний аравт жагссан шилдгүүдийн нэг хэдийнэ болжээ.

“Хаукс” энэ улиралд Жоү Жонсонтой 124 сая ам.долларын үнэтэй гэрээ хийж, одоо байгаа бүрэлдэхүүнээрээ өндөр амжилт үзүүлэхийг хүсч байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж