Bombardier хоёр шинэ онгоц танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Bombardier хоёр шинэ онгоц танилцуулав

Канадын агаарын нисэх хүчин үйлдвэрлэгч Bombardier компани Global 7000 болон Global 8000 загварын бизнес ангиллын хоёр шинэ тийрэлтэт онгоцоо танилцуулжээ. Global 7000 ба 8000 онгоц нь 65 орчим сая ам.долларын үнэтэй байх ба 58,5 сая ам.долларын үнэтэй өндөр хурдны Gulfstream G650 онгоцноос ч хурдан байх гэнэ. Түүнчлэн шинэ загварын далавч, шинэ технологи, тансаг үзэмж, дотоод зохион байгуулалт болон шатахуунд хэмнэлттэй байдал нь эдгээр шинэ онгоцны давуу тал юм. Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират болон Ази тивийн бусад орны баячуудад зориулсан эдгээр тийрэлтэт онгоцнууд хэт тансаг байдлаар хийгдсэн гэнэ.

Global 7000 онгоц нь бизнес ангиллын онгоцнууд дотроос хамгийн том бүхээгтэй байх бол Global 8000 нь тасралтгүй зам туулах чадвараараа бусдаас илүү байх аж. Тодруулбал, 7000 загварын онгоц 10 хүний багтаамжтайгаар Лондонгоос Сингапур, Нью-Йоркоос Дубай руу эсвэл Бээжингнээс Вашингтон хүртэл зогсолтгүй нисэх хүчин чадалтай бол 8000 нь найман хүний багтаамжтай, Сиднейгээс Лос-Анжелес руу, Хонгконгоос Нью-Йорк хүртэл, эсвэл Мумбайгаас Нью-Йорк руу шууд нисэх гэнэ.

Bombardier Global Express 7000 онгоц 2016 онд анхны зорчигчоо хүлээн авах бол Global Express 8000 тэрний дараа жил үйлчилгээнд нэвтрэх аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж