
Хан-уул дүүргийн ЗДТГ болон БНСУ-ын Сөүл хотын Куанжин дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн авъяаслаг , зарим сурагчдыг дэмжих зорилгоор сар бүр 30 долларын тэтгэлэгт хамруулахаар болсон бөгөөд эхний ээлжинд 26-р сургуулийн 3-р ангийн сурагч Ц.Хулан, 60-р сургуулийн 5-р ангийн сурагч Т.Отгончимэг, 41-р сургуулийн 4-р ангийн сурагч Д.Энхгэрэл нар хамрагдаж, Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ц. Отгонбаганаас тус бүр 90 доллар бүхий хадгаламжийн дэвтрээ гардан авлаа. Тэтгэлэгийн мөнгийг зөвхөн хүүхдийн сурч боловсрох, авъяасаа хөгжүүлэхэд зарцуулах шаардлагыг тавьж байгаа юм байна.