Эх орныхоо төлөө би үхэж чадна харин та

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Эх орныхоо төлөө би үхэж чадна харин та

Эх орныхоо төлөө зовних миний сэтгэл шаналаж байна. Хүн хүнээсээ айж, хүн хүнээ иддэг болсон энэ үед бидний хэдэн цөөхөн Монгол үндэстэн хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг бүлтэгнэж байна. Хөөрхий дөө бид чинь цөөхүүлээ шүү дээ. Голомтоо сахиж байгаа нь хүүхдүүд, хөгшид л болчоод байна уу даа. Шижигнэсэн сайхан залуус маань харийн нутагт хөлсөө урсгаж харь хүний голж хийдгүй бүхнийг тэд минь хийж мах идэж өссөн тэр сайхан биеийг, өвс ногоо идэж цогцосыг бий болгосон зарим нэг улсын тулд үгүй хийж байна. Энэ чинь юу бэ. Та бүхнийг эзгүй хойгуур энд бид сүйрэхнээ. Хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэдгийн адилаар өнөөх үржил сайтай хархнууд чинь биднийг чимээгүй мөч мөчөөр минь салгаж, идэж байна. Энэ нутагт минь Хятад, Солонгос, Япончууд хөлөө тавихаас айн дагжин чичирхийлж байсан үе байсан шүү дээ тэгтэл одоо газар нутагт минь шунаж биднийг чимээгүйхэн устгаж байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж