“Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

“Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” уралдаан зарлалаа

Ерөнхий Боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” сэдэвт уралдааныг Замын цагдаагийн газраас зарласан байна. Уг тэмцээн нь хүүхдүүдэд хамгаалах бүс хэрэглэхийн ач холбогдлыг таниулж, тээврийн хэрэгслээр зорчих бүртээ хамгаалах бүс хэрэглэж занших ач холбогдолтой. Уралдааны удирдамж, видео хичээл, бусад шаардлагатай мэдээлэл /бичлэгийг/ сургуулиудад Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /БХАН/-ээс урьдчилж хүргүүлэх аж.

Уралдаанд 3-11 дүгээр ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд баг бүрдүүлэн “Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” сэдвийн хүрээнд 1-2 минутын видео бүтээл хийх ажээ. Бүтээлээ www.youtube.com сайтад байрлуулах, БХАН-ийн цахим шуудангаар илгээх эсвэл төслийн багт шуудангаар ирүүлнэ. Уралдаанд ирсэн бүтээлийг мэргэжлийн болон бусад байгууллагуудын төлөөлөл оролцсон комисс шалгаруулан дүгнэж, урамшуулах юм байна. Оролцогч багууд 2011 оны 3 дугаар сарын 01-ныг хүртэл бүтээлээ ирүүлэх боломжтой аж. Шагналыг ирэх оны 4-р сарын 15-ны дотор гардуулна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж