Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдах гэж байна. Үдээс өмнө болох Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүд, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,

Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл,
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь  хэлэлцүүлгийг хийх аж.
 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж