УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдах ёстой байсан ч 15.00 цагт хуралдахаар болоод байна. Тус бүлгийн хувьд Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ. Уг хуралдаанд Сангийн сайдыг мэдээлэл хийхийг хүссэн ч ирээгүй гэнэ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн тайлбараар бол Сангийн сайд С.Баярцогт өвчтэй аж. Мөн дэд сайд Т.Очирхүү нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилогдсон учраас, бүлгийн энэ удаагийн хуралдаанд 2011 оны төсөвтэй холбоотой тайлбар хийчих сайд олдохгүй хэцүүдэж буй сурагтай.
Г.Дарь