БНХАУ хүн амын тооллогоо эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

БНХАУ хүн амын тооллогоо эхлүүллээ

БНХАУ-ын эрх баригчид арван жилд нэг удаа хийдэг хүн амын тооллогыг анх удаа хийх гэж байна. Дэлхийн хамгийн их хүн амтай тус улсын хүн амыг тоолох энэ томоохон үүрэгт ажлыг зургаан сая гаруй ажилчид хийж гүйцэтгэж байна.

Эрх баригчид энэхүү тооллогоор зарим нэг тоо баримтанд 200 сая гаруй гэж тооцогддог цагаач ажилчдынхаа бодит тоог гаргаж чадна гэдэгт найдаж байна.
Оны эхээр тус улсын ерөнхий сайд Уэнь Зяо Бао хэлсэн үгэндээ цагаач ажилчиддаа илүү хүрч ажиллах хэрэгтэйг дурьджээ.

Нэг хүүхэдтэй байх бодлого

1.3 тэрбум хүн амтай улсынхаа иргэн нэг бүрийг тоолох нь нүсэр ажил байх болно. Гэвч энэ их ажил БНХАУ даяар тарж ажиллах сая сая тооллогын ажилчдын нуруунд үүрэгдэх юм.

Хамгийн том даваа нь суурин хаяггүй цагаач ажилчдыг олж тоолох явдал юм.
Сүүлийн жилүүдэд хэдэн арван сая хятад иргэд ажил хайхын тулд хот руу нүүх болсон. Гэвч тэдгээр ажилчдын дийлэнх нь бүртгэлгүй бөгөөд аливаа үйлчилгээнээс хоцрогдмол байдаг.

Мөн энэхүү тооллогоор ташаа мэдээлэгдсэн нийт хүүхдийн тоог тогтоож чадна гэдэгт найдаж байна. Улсынхаа хүн амын зохицуулалт, нэг хүүхэдтэй байх бодлогоос болоод ихэнх тохиолдолд иргэд зөвшөөрснөөс илүү тооны хүүхдүүдээ тэр бүр бүртгүүлээд байдаггүй.

Одоогоор эрх баригчдын хэлж байгаагаар тооллогын явцад өрхийн ам бүлийн тоог тодорхой гаргасан тохиолдолд торгуулийн дүнг багасгана гэдгийг мэдэгдэж байгаа.

Харин нэн ядуу өрхүүдэд хэсэгчилсэн төлбөр төлөх явцад торгууль оногдуулахгүй байхыг зөвшөөрчээ.

 Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж